Tuesday, December 7, 2010

1.1.4 Маstеr-slаvе RS триггер.


Маstеr-slаvе триггерийн гол онцлог нь триггерийн удирдах оролтын үр дүн (R,S) гаралтанд тарах хугацаа синхрончлох импулььсын өргөнөөр тодорхойлогддогт оршино. Yүнийг тайлбарлая. Зурагт маstеr-slаvе триггерийн задаргааны логик диаграммыг харуулжээ. Хоёр шаталсан бүтэцтэй бөгөөд эхнийхийг нь маstеr, хоёр дахь шатыг нь slаvе гэж нэрлэдэг. Энэ хоёр триггерийн синхрончлох импульсын оролт нь импульсын өндөр түвшингээр удирдагдаж байна.


 
 





Импульсийн удирдах түвшин буюу өндөр түвшин орж ирхэд S,R оролтуудын утга маstеr триггерийн гаралтанд тарах ба харин энэ үед slаvе триггерийн сlk оролтонд нам түвшин орж ирсэнээр маstеr триггерийн гаралтын утга slаvе триггерийн оролтонд үйлчилж чадахгүй. Ингээд импульсын өндөр түвшин буурах буюу маstеr триггерийн сlkоролтонд нам түвшин орж ирэхэд slаvе триггерийн сlk оролтонд удирдах өндөр түвшин орж ирнэ. Энэ үед маstеr триггерийн гаралтанд гарсан байсан түүний оролтын утгууд (R,S) сая л slаvе триггерийн гаралтанд гарна. Хэрэв маstеr триггерийн сlk оролтын утга өндөр түвшигээ хадгалаад л байсан бол түүний R,S оролтын утга slаvе триггерийн гаралтанд гарахгүй, маstеr-н сlk оролтонд логик нам түвшин (slаvе-н сlkоролтонд удирдах өндөр түвшин) орж иртэл саатна. Энэ нь зохион бүтээгчидэд өгөгдлийг импульсийн өргөнөөр саатуулах боломжийг бий болгож байгаа юм. Хугацааны диаграаммыг харъя.


 

Хугацааны диаграммаас харахад R,S утгууд удирдах импульсын өсөх фронтоор маstеr триггерийн гаралтанд парах ба slаvе триггерийн гаралтанд импульсын арын фронтоор гарч байна. Өөрөөр хэлбэл маstеr-slаvе триггерийн оролтын утга гаралтандаа гарахдаа удирдах импудьсын өргөнөөр сөөтөж байна. Хугацааны диаграмм дээр 7-p импульсийн өргөн бусдаасаа раай их байна. Yүнийг дагаад гаралтын утга маstеr-slаvе триггерийн гаралтанд тэр хэмжээгээр хоцорч гарч байна.
Бидний жишээ болгож авсан маstеr-slаvе триггерийн бүтцэд орсон RS триггерүүд нь импульсын өсөх фронтоор удирдагддаг триггерүүд байсан. Энэ үед маstеr-slаvе триггерийн оролтын утга импульс өсөх үед хадгалагдаад буурах үед гаралтандаа гарч байна. Ийм маstеr-slаvе триггерийн логик диаграммыг дараахь байдлаар тэмдэглэнэ.

Харин  эсрэгээр  RS  триггерүүд  нь  импульсын   нам  түвшингээр  удирдаrддаг байвал   маstеr-slаvе триггерийг дараахь байдлаар тэмдэглэнэ.

No comments:

Post a Comment