Хоёртын тооллын системийн хувьд жингийн коэффициент нь 2 бөгөөд тоог тэмдэглэхэд оролцдог цифрүүд нь ердөө л 0 болон 1 юм. Жишээ нь 10110 тоо нь
аравтын тооллын системд арван мянга зуун арав гэсэн утгыг илэрхийлнэ. Харин хоёртын тооллын системийн утгыг нь аравтын тооллын системд хөрвүүлвэл 22 гэсэн утга гарч байна.
Хоёртын тооллын системийн нэг оронг бит гэж нэрлэнэ. Тухайн тооны зүүн талынхыг ахлах бит, баруун талынхыг бага бит гэнэ. Хоёртын тооллын системийн тооны аравтын тооллын систем дэх утга нь дараахь байдлаар тодорхойлогдоно.
Энэ нь дээр аравтын тооллын системд тухайн тоог оронгийн жин, жингийн коэффициентээр илэрхийлж байсантай төстэй байна. Хоёртын тооллын системийн жингийн коэффициентийг (2-ийг) тухайн битийн дугаараар зэрэг дэвшүүлээд гарсан үр дүнгээр уг битийг үржүүлж байна. Энэ үйлдлийг бит туе бүрд хийгээд үржвэрүүдийг хооронд нь нэмэхэд аравтын тооллын систем дэх утга гарч байна.
No comments:
Post a Comment