Tuesday, December 7, 2010

6.1 Тиггерүүд 6.1.1 RS триггер.


6.1 Тиггерүүд
Дараалсан утгын логикуудын комбинацын логикуудаас ялгагдах гол онцлог нь гэдрэг холбооны хэлхээтэй бөгөөд үүний дүнд санагч элементүүд бий болно. Өөрөөр хэлбэл гаралтын утгын өмнөх телөв дараагийн эгшинд оролтондоо нөлөөлөх бөгөөд тодорхой хэмжээгээр санах үйл ажиллагаа явагдаж байна гэсэн үг юм. Дараалсан утгын төхөөрөмжүүдийг дотор нь асинхрон болон синхрон гэж 2 ангилна. Дараалсан утгын төхөөрөмжүүдийн хамгийн энгийн хэлбэр бол RS триггер юм

RS тригггер нь хамгийн энгийн санагч элелмэнт юм. R (rеsеt), S (sеt) гэсэн роёр оролттой Q гэсэн гаралттай. Гаралтанд мөн инверстэй гаралт нэмэгдэх бөгөөд энэ нь Q гаралтын эсрэг утгыг агуулж байна. RS триггерийн логик диаграмм, үнэний хүснэгт, хугацааны диаграмм зэргийг харуулъя.


RS триггерийн гаралтын утга нь R = 1 , S = 0 үед "О" болох ба эсрэгээр R = О, S = 1 үед "1" гэсэн утга авч байгаа нь дээрхи зургаас харагдаж байна. Харин хоёр орролтонд хоюуланд нь логик нам түвшинг өгсөн үед гаралтын утгын өмнөх төлөв хадгалагдаж байна. R,S оролтуудад хоёуланд нь идэвхитэй түвшинг зэрэг өгдөггүй. Иймд энэ төлөвийг хориотой төлөв гэж нэрлэдэг. RS триггерийн дараагийн хэлбэр бол инверсний RS триггер юм.

No comments:

Post a Comment