Tuesday, December 7, 2010

Тооллын систем


1.1  Тооллын систем. Тоо тоолол гэдэг бол бидэнд байнга хэрэглэгддэг чухал хэрэглэгдэхүүн
юм
. Тоо, тоололгүйгээр хүний амьдралыг төсөөлөх аргагүй юм. Бидний амьдралд хамгийн ойр тооллын
систем бол аравтын тооллын систем юм. Аравтын тооллын системээс гадна хоёртын, наймтын,
арван зургаатын   гэх мэт өргөн хэрэглэгддэг тооллын системүүд байдаг. Эдгээр нь тоон технологид
өргөн хэрэглэгддэг системүүд юм.
Тооллын системүүд хоорондоо ямар ялгаатай байгааг сонирхож үзье. Аравтын тооллын системийн хувьд тоог тэмдэглэхэд оролцдог 0,1,2,3,4,5,6,7,8,9 гэсэн 10 ширхэг тэмдэгттэй (цифр), орон бүр нь арав тоолоод дараагийн оронд шилждэг зэргээс нь үзэхэд яагаад аравтын гэж нэрлэх болсон нь тодорхой байна. Эндээс уг тооллын системийн үндэс буюу суурь тоо нь 10 болох нь харагдаж байна. Уг суурь тоог жингийн коэффициент гэж нэрлэдэг.
Тооллын системүүдийн гол ялгагдах зүйл нь энэхүү жингийн коэффициент юм.

No comments:

Post a Comment