Tuesday, December 7, 2010

6.1.3 Синхрон RS триггер


Синхрон RS триггеру оролтын утгын үр дүн гаралтанд гарахдаа гуравдагч сигналаар удирдаrдаж гардаг. Энэ гуравдагч оролтыг синхрончлох оролт гэж нэрлэнэ. Синхрончлох оролтыг түвшингээр удирдах болон фронтоор удирдах гэж хоёр ангилна. Түвшингээр удирдах үед тухайн түвшин орж ирэх болгонд гаралтын утгын үр дүн оролтонд нөлөөлнө. Харин фронтоор удирдах үед удирдах фронт орж ирэх тэр эгшинд л оролтын үр дүн гаралтанд нөлөөлнө. Удирдах фронт нь буурах фронт юм уу (логик өндөр түвшингээс логик нам түвшинд шилжих шилжилт), өсөх фронтын (логик нам түвшингээс логик өндөр түвшинд шилжих шилжилт)аль нэг нь байна. Эхлээд түвшингээр удирдагддаг синхрон RS триггертэй танилцъя. Жишээ нь дараахь зурагт синхрончлох оролт нь өндөр түвшингээр удирдагдах инверсний RS триггерийн логик диаграммыг харуулжээ.










Дараалсан утгын асинхрон төхөөрөмжүүдийн ажиллагааг харуулахад үнэний хүснэгт дээр алхамын үнэний хүснэгт нэмэгдэж орж ирдэг. Энэ нь өмнөх төлөв, дараагийн төлөвийг харуулж байдаг буюу өөрөөр хэлбэл, синхрончлох импуль орж ирэхээс өмнөх төлөв, синхрончлох импульс орж ирсэнээс
хойшхи толовүүдийг харуулж байдаг. Зурагт синхрон RS триггерийн алхамын хүснэгтийг харуулжээ. Qп - ээр өмнөх төлөвийг, Qn+1 -ээр дараагийн төлөвийг илэрхийлсэн байна.




RS триггерийн хугацааны диаграммы г авч үзвэл.


Хугацааны диаграммаас харахад хэдийгээр оролтын утга өөрчлөгдсөн байсан ч үр дүн синхрончлох импульс орж ирсэний дараа л гаралтанд гарч байна.

2 comments: