Динамик RАМ-г зөвхөн МОSFЕТ (оронт транзистор) технологи ашиглаж хийдэг. Динамик RАМ-н нэг санагч элемент нь нь нэг оронт транзистор, нэг конденсатораас тогтох бөгөөд уг санагч элементэд хадгалагдах өгөгдөл нь конденсаторын цэнэгээр тодорхойлогдоно. Энэ бүтэц нь овор хэмжээ багатай учир харьцангуй их хэмжээтэй санах ойг бий болгох боломжтой болж байгаа юм. Динамик RАМ-н дутагдалтай тал нь түүний конденсаторын цэнэг алдагдаж байдаг учраас байнга сэргээж байх хэрэгтэй. Иймд сэргээх байгууламжийг нэмж зоаион байгуулдаг бөгөөд сүүлийн үеийн динамик RАМ-уудад сэргээх байгууламжыг нь нэг интеграл схемд багтаан үйлдвэрлэдэг болсон.
No comments:
Post a Comment