Реверсив тоолуур гэдэг нь нэмэх болон хасах тоололтын аль алиныг нь хийдэг тоолуур юм. Түүний логик диаграммыг нь авч үзье.
Тоолуурын uр/dоwп оролтын утгаар уг тоолуур нэмж тоолох уу хасаж тоолох уу гэдгийг шийднэ. Хэрэв уг оролтод "1"-г өгвөл тоолуур дээш буюу нэмж тоолоно. Харин "О"-г өгвөл доош буюу хасаж тоолоно. Эхлээд нэмэж тоолох үеийн хугацааны диаграммыг харъя.
Логик диаграммаас харахад реверсив тоолуурын каскадуудын J,К оролтуудын утгууд нь рх юм уу qх цэгийн утгуудаар тодорхойлогдож байна. Гэхдээ Хоёулангаар нь зэрэr тодорхойлогдохгүй. Учир нь uр/dоwп оролтод өгсөн логик түвшин эдгээрийн аль нэгийг л зөвшөөрнө. Ингэснээр тухайн каскадуудын J,К оролтын утга өмнөх каскадын гаралтын утгаас хамаарах боломжтой болж байна. Синхрончлох буюу тоологдох импульс бүх каскадуудад Зэрэr өгөгдөж байна. Иймд тоологдох импульс орж ирэх үед J,К оролтууд дээр "1" байх тэр үед каскадууд гаралтын утгаа өөрчилж байна.
Харин uр/dоwп оролтонд логик "О"-г өгөх үед яах вэ? Энэ үед J,К оролтууд р-н утгаао тодорхойлогдохоо больж, q-н утгаар тодорхойлогдоно. Харин q-н утга нь каскад бүрийн инверстэй гаралтын утгаар тодорхойлогдож б'айна. Ингэснээр уг тоолуур нэмж биш хасаж тоолно. Yүнийг хугацааны диаграмм дээрээс харъя.

No comments:
Post a Comment