Энэ төрлийн RОМ-уудын өмнөх төрлүүдээс ялгагдах гол онцлог нь ахин программчилах боломжтой байдагт оршино. Өерөөр хэлбэл хуучин өгөгдлийг арчаад ахин шинээр өгөгдөл хуулах боломжтой байдаг. РRОМ-н хувьд санагч элементийн анхны төлөвийг ахин сэргээх боломжгүй байсан бол ЕРRОМ-д санагч элементийн анхны төлөвийr ахин сэргээх боломжтой байдаг. Нэг санагч элементийн бүтцийг дараахь зурагr харуулжээ.
Энэ RОМ-г программчилах үед харьцангуй их хэмжээний потенциалаар үйлчлэх бөгөөд ингэснээр сток, истокийн хооронд электроны урсгал бий болно. Энэхүү электроны урсгал нь хөвөгч затворыг дайрах ба цахилгаан орны үйлчлэл алга болоход тодорхой тооны (сөрөг цахилгаан орныг үүсгэж чадах) электронуудаар баяжсан байна. Иймд оронт транзистор нь хаалттай төлөвт шилжиж энэ төлөв нь хадгалагдана.
RОМ-г хэрхэн цэвэрлэдэг вэ? ЕРRОМ -г цэвэрлэхийн тулд ультра ягаан туяаг ашигладаг. ЕРRОМ нь ультра ягаан туяа тусах цонхтой байх бөгөөд ультра ягаан туяаг тусгаснаар хөвөгч затворт хуримтлагдсан электронуудад нэмэлт энерги өгөгдөж тэдгээр нь затвораас сугаран гарч чөлөөлж өгнө. Ингээд ахин программчилах боломжтой болж байна
No comments:
Post a Comment