6.3.1 Тоолуур. Тоолуур нь тоологдох импульсын оролттой бөгөөд уг оролтонд тоологдох импульсүүд орж ирэх бүрт гаралтын тоон кодын жинг нэгээр өөрчлөж байдаг (зөвхөн нэмэгдүүлэх юм уу зөвхөн хрогдуулдаг) төхөөрөмж юм. Жишээ болгож 2-тын нэмэгч тоолуурын үнэний хүснэгтийг харуулав
Гаралтын тоон комбинацын жин нэгээр нэмэгдэж байгаа нь хүснэгтээс харагдаж байна. Тоолууруудыг дотор нь асинхрон болон синхрон гэж хоёр ангилдаг. Асинхрон тоолуурууд нь шийдэхэд хялбар байдаг давуу талтай бол синхрон тоолууруудын хувьд шийдэл хийхэд арай хүндрэлтэй ч хугацааны хоцролт байдаггүй давуу талтай. Эхлээд асинхрон нэмэгч, хасагч, аравтын тоолууруудтай танилцъя.
No comments:
Post a Comment