Tuesday, December 7, 2010

7.1.9 Статик RАМ.


    Статик RАМ-н санагч элемент нь үнэндээ хоёр транзистораас тогтох триггер
бүтэцтэй байдаг
Зураг дээр статик RАМ-н нэг санагч элементийг харуулжээ. Санагч элемент нь хоёр транзистораас тогтох бөгөөд эдгээр нь хэзээ ч хугацааны нэг эгшинд ижил төлөвт оршихгүй. Жишээ нь зураг дээр үзүүлсэнээр Q1 нээлттэй байлаа гэж үзвэл Q2-н баз дээр Q1-н эмиттер холбоотой байгаа тул Q2транзистор хэзээ ч нээгдэхгүй. Харин гадны хүчдэлийн нөлөөгөөр Q2 транзисторыг нээсэн гэж бодоход Q1 транзисторын баз нь Q2-н эмиттертэй холбоотой тул Q1 транзистор хаалттай төлөвт шилжинэ. Энэ байдал нь тэжээлийн хүчдэл байх үед алдагдахгүй. Харин тэжээлийн хүчдэл байхгүй үед санагч элемент өгөгдлөө хадгалахгүй болно. Хэрэв бид Q2 транзисторын коллектор дээрээс өгөгдлийг уншина гэж бодвол зураг дээрхи санагч элемент нь логик "1"-г хадгалж байна. Санагч элементүүд нь санах ойд байрлахдаа тодорхой хаяг дээр байрлах бөгөөд тухайн хаягийг нь өгсөн үед түүнд өгөгдөл бичих юм уу түүнээс өгөгдлийг уншиж авах боломжтой болдог. Yүнийг дараахь зураг дээр тодруулъя. Дараахь зургийн санагч элемент нь 3 эмиттертэй транзистораас тоrтож байна. Доод талын хоёр эмиттер нь хаяглалтанд зориулагдсан бөгөөд X, Y-н огrлолцол дээр таарч байна. Хэрэв ухайн үүр буюу санагч элемент сонгогдвол эдгээр дээр нам түвшин ирэх ба нээлттэй транзисторын гүйдул зөвхөн өгөгдөл гэсэн шугам руу тарах боломжтой болно. Харин эдгээрийн аль нэг нь нам түвшинтэй байвал
нээлттэй транзисторын гүйдэл өгөгдөл шугам руу биш хаягийн эмиттерүүдээр гүйх болно. Иймд тухайн санагч элементийн өгөгдлийг уншиж авах боломжгүй болно. Харин өгөгдлийг бичихийн тулд мөн хаягийн сонголтыг хйих буюу хаягийн эмиттерүүд дээр өндөр түвшин егөх ба өгөгдөл шугамуудын утгыг өөрчлөхөд шугаман дээрхи хүчдэлийн дугуу ттранзисторууд төлөвөө тогтоож өгнө.

No comments:

Post a Comment