Асинхрон хоёртын нэмэгч тоолуурын JК триггер дээр хийгдсэн жишээг хугацааны диаграммын хамт авч үзье.
J болон К оролтон дээр нь -1- түвшин холбосон jk триггер нь давтамж хуваагч болдог. Иймд хугацааны диаграммыг нь харвал.
Триггерийн синхрон импульсын оролт буюу тоолуурын тоологдох импульсийн оролт нь арын фронтоор удирдагддаг тул дараагын шатны гаралтын өөрчлөлт өмнөх шатны гаралтын арын фронт дээр өөрчлөгдөж байна. Кодын жин нэмэгдсээр гаралтын утrа дүүрсэний дараагийн эгшинд орж ирсэн тоологдох импульсын дүнд гаралтын кодын жин анхны төлөвт орж байна. Өөрөөр хэлбэл "О" гэсэн утгаа авч байна. Хэд тоолоод анхны төлөвт орж байгаагаас нь шалтгаалан тоололтын коэффициент хэмээгдэх ухагдахуун гарч ирдэг. Энэ тоолуурын хувьд тоололтын коэффициент нь 15 байна. Зарим ном сурах бичиг дээр mod-15 тоолуур гэх нь ч бий.

No comments:
Post a Comment