Tuesday, December 7, 2010

5.11 Мультифлексер.

Мультифлексер нь нэг хэд хэдэн оролтуудыг нэп шугаманд ээлжлэн холбох үйлдэл хийдэг төхөөрөмж юм. Хугацааны тухайн эгшинд оролтуудын нэг нь л гаралтанд холбогдсон байдаг. Аль оролт холбогдох вэ гэдгийг сонголтын оролт буюу оролтуудын хаягийн оролтонд орж ирэх тоон комбинац тодорхойлж өгдөг. Энэ бүгдээс үзэхэд Мультифлексер нь хаягийн буюу сонголтын п тооны оролттой гэж үзвэл уг мултифлексерийн өгөгдлийн оролтын тоо 2n ширхэг болно. Энэ бүгдээс мультифлексерийг сонголтын оролтонд орж ирэх тоон комбинацид харгалзах өгөгдлийн оролтыг гаралтандаа холбож өгтөг иөхөөрөмж хэмээн тодорхойлж болох юм. Зурагт 2 сонголтын оролт, 4 егөгдлийн оролттой мультифлексерийг үнэний хүснэгтийн хамт харуулжээ

 

Мультифлексерийн логик диаграммыг зурж үзье. Мультифлексерийн ажиллагааг харахад түүний сонголтын оролт буюу хагийн хэсэг нь декод хийж байгаа бөгөөд декодерийн гаралтын утга нь өгөгдлийн оролтуудыг гаралтанд залгах түлхүүрийг удирдаж байгаа нь харагдаж байна. Иймд Мультифлексерийн бүтцэнд декодерийн хрэсэг, мен түлхүүрийн хэсэг гэсэн хоёр үндсэн хэсгүүд багтана. Вид өмнө декодерийн тухай үзсэн билээ. Харин түлхүүрийн хэсгийг логик үржигчийг ашиглан шийдэж болох юм. Логик үржигчийн нэг оролтонд логик нам түвшин өгсөн үед гаралтанд үргэлж логик нам түвшин байна (оролтуудын аль нэг нь "О" үед гаралт "О" байна гэсэн дүрмийн дагуу). Харин уг оролтонд логик өндөр түвшинг өгсөн үед нөгөө оролтонд өгсөн логик түвшинтэй ижил утга гаралтанд гарна. Энэ нь уг түлхүүрийг логик өндөр түвшингээр нээж, логик нам түвшингээр хааж байна гэсэн үг  юм.

 




Энэ логик диаграммыг дараахь байдлаар хялбарчлан зурж болно.



No comments:

Post a Comment