Tuesday, December 7, 2010

6.2 Регистерүүд


                            Лекц 10                                             
Регистерүүд. Регистер гэдэг нь өгөгдөл хадгаалх зориулалттай дараалсан утгын төхөөрөмж юм. Регистерүүдийг дотор нь параллель, сериал, параллель сериал, сериал параллель гэж ангиална. Сериаль регистерүүд нь өгөгдлийг сериалаар бичиж аваад сериалаар гаргадаг. Харин параллель регистер нь өгөгдлийг параллелиар бичээд параллелиар гаралтандаа гаргадаг. Сериал параллель регистер нь өгөггдлийг сериалаар бичиж параллелиар гаргадаг. Параллель сериал регистер нь параллелиар бичээд сериалаар гаргадаг төхөөрөмж юм. Эхний ээлжинд параллель регистерийг авч үзье.
 

Энэ регистерийн нэгж элемент нь D триггер бөгөөд D триггер туе бүрийн өгөгдлийн оролтонд орж ирж байгаа утга синрхончлох сигналаар бүх триггерүүдэд зэрэг бичигдэж гаралтанд гарна. Ахин синхрончлох сиггал орж ирэхгүй бол хадгалагдсан утга өөрчлөгдөхгүй. Зурагт үзүүлсэн регистер нь 4 битийн параллель регистер юм.
Харин сериаль регистерийн хувьд өгөгдөл цуваагаар бичигдэх бөгөөд хэдэн санагч элемент байгаагаас шалтгаалан тухайн регистерийн бүх санагч элементэд өгөгдлийг хадгалахын тулд санагч элементийн тоотой тэнцүү тооны синхро импульсүүдийг өгнө. Харин дараагийн импульсээс эхлэээд бичигдсэн өгөгдөл гаралтанд гарч эхэлнэ.


 





Зурагт 4 битийн сериаль регистерийг харуулжээ.
Регистерүүдийн дараагийн хэлбэр бол цуваа параллель регистер юм. Цуваа параллел регистер нь ерөнхийдөө цуваа регистертэй төстэй бөгөөд гол ялгаа нь регистерийн санагч элемент бүрийн гаралтын утгыг параллелиар гаргаж өгсөнд оршино.





 





Параллель сериал регистер нь параллелиар бичигдсэн өгөгдлийг цуваа хэлбэрт оруулан цуваагаар шилжүүлэн (синхро импульс орж ирэх бүрт) гаргадаг. Дараахь зурагт параллел цуваа регистерийг харуулав.
Зурагт үзүүлсэн параллель цуваа регистер нь 4 битийнх бөгөөд хоёр үндсэн горимд ажиллана (параллелиар ачих болон цуваагаар шилжүүлэх). Энэ хоёр горимын тохируулга нь SНIFТ/LОАD оролтоор шиидэгдэнэ. Хэрэв уг оролтонд "О"-г өгвөл D триггерүүдийн төлөв тогтоогч оролтуудад
холбогдсон АND лоrикуудын нэг оролтонд логик "О" очих ба эдгээр логикуудын гаралтын утгууд бүгд "1" болно. Улмаар D триггерийн төлөв тогтоогчид дээрхи утгууд идэвхигүй болсон байна. Ингэснээр СLК оролтонд синхрончлох импульс орж ирэх бүрд регистерийн D триггерүүд D оролтон дээрхи утгаа гаралтандаа шиджүүлэх үйлдэл хийнэ.
Харин параллел ачилтын горимд оо хэрхэн ажиллах вэ? Энэ горимд шилжихийн тулд SНIFТ/LОАD оролтонд өндөр түвшин өгөх шаардлагатай. Ингэснээр уг оролтын утга бүх логик үржигжүүдийн нэг оролтонд очих бөгөөд логик үржиrчүүдийн гаралтын утга нь нөгөө оролтоороо тодорхойлогдоно. Энэ нь цаашлаад D триггерүүдийн төлөв тогтоогч дээрхи утгыг тодорхойлж өгнө. Гэхдээ хоёр төлөв тогтоогч дээр хэзээ ч ижилхэн "О" түвшин орж ирэхгүй. Жишээ нь DО оролтонд "1"-г өгсөн гэж бодвол D триггерийн рrеsеt оролтонд логик "О" буюу төлөв тогтоогчийн идэвхитэй түвшин, харин сlеаr оролтонд идэвхигүй түвшин болох логик "1" орж ирнэ. Ингэснээр тухайн D триггерийн гаралтын утга регистерийн DО оролттой ижил "1" болно.

1 comment:

  1. зөндөө хэрэгтэй юм байна. Баярлалаа

    ReplyDelete