Tuesday, December 7, 2010

7.1.2 РRОМ-Рrодrаттаblе RОМ


. Энэ нь программчилагдах боломжтой RОМ юм. Yйлдвэрээс зохион
бүтээгчидийн  гар  дээр  очихдоо  огт  программчилагдаагүй  байх  бөгөөд хэрэглэгч  нь  нэг л  удаа
программчилаж өгөх боломжтой. Ингэсний дараа ахин өөр зорилгоор ашиглах боломжгүй байдаг.
РRОМ-н санагч элемент нь транзисторуудаас тогтох бөгөөд транзисторуудын коллектор дээр нь тэжээл холбогдсон, эмиттер нь хайлдаг холбогчоор дамжин бага потенциалтай баганад холбогдсон байна. Дараахь ерөнхий бүтцийг харуулжээ.

Зураг дээр программчилагдааrүй байгаа РRОМ-н дотоод бүтцийг харуулсан бөгөөд программчилагдаагүй үед RОМ-н санагч элементүүдэд бүгдэд нь "1" гэсэн утга бичээтэй байна.Харин программчилах үед яах вэ? RОМ-н "О" бичигдэх санагч элементүүд буюу үүрнүүдийн транзисторуудыг нээх ба VСС дээр хэвийн хэрэглээний хэмжээнээс харьцангуй их хэмжээний поттенциаль егнө.
Ингэснээр тухайн транзисторын эмиттер дээрх хайлдаг холбоосууд нь хайлж транзисторын эмиттерүүд өгөгдлийн баганаас сална. Харин программчилсаны дараа хэвийн хэрэглээний үед эмиттер нь тусгаарлагдсан транзисторын үүрнээс "О" өгөгдөл уншигдах ба эмиттер нь тусгаарлагдаагүй транзистораас "1" гэсэн егөгдөл уншигдана. Дараахь зурагт программчилагдсан РRОМ-н бүтцийг харуулжээ.

No comments:

Post a Comment